1.хувилахуй ухааны нэгэн язгуур махбод: шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл: давтагдан сунах чанар үлэмж: 2. зүйрлэсэн маш чухаг, ашид хувиршгүй: алтан амь: алтан дэлхий: 3. бусад үгтэй хамтран: алтан хошуу /хов,алтан хошуу өргөх/: алтан хошуудах /хов зөөх, ховлох/: алт шарах /мөнгө зэс зэргийг алтдах, алтаар бүрхэх/: алтны дэргэдэх гууль шарлана зүйр: алтны орд: алтны уурхай: алтны газар /алт малтаж олох газар/: алтыг нь аваад авдрыг нь хаях /оньсого/: чих нь алт болог /битгий сонсоосой гэсэн утга/: алтан өлгий /а. алтаар цутгасан ембүү: б. утга зохиолд, төрсөн эх нутгаа энхрийлэн магтах нэр/:
тайлбар дутуу
Тайлбартай холбоотойgoviinhuu
2014-01-20 15:10:49