хийж явуулах үйл хэрэг, үйлдвэр; үйл үйлдвэр, үйл хэрэг, үйл ажиллагаа; зохиолчийн үйл; гэмт үйл; зөв үйл; үйл хийх, үйлдвэр хийх; үйл үг (юмны үйл буюу байдалыг зааж хэлсэн үг);
оёх, урлах зүйл; үйл их хийж байна уу? (юм их оёж байна уу?); үйл сайтай (оёж урлахдаа сайн); үйл муутай (оёж урлахдаа муу); үйл бүт (аж үйлдвэр хийж байгаа хүнд ерөөж хэлэх үг);
зовлон; үйл зовлон, үйл там; уршиг үйлээ эдлэх; үйл үзэх; үйлий нь үзүүлэх; үйл тамаа цайх (ихэд зовлон эдлэх, амсах); үйлийн үр (үйлдсэн муу явдалын уршиг нөлөө, үр боловсрол); үйл нь ирэх (үхэл нь ирэх; үйл нь ирсэн хулгана, муурын бөөрийг маажих) зүйр
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх