сэтгүүлч

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аль нэг байгууллагад удирдах, зохион байгуулах, бичих, туурвих, хянан боловсруулж, засч редакторлох, мэдээ мэдээллийг олон нийтэд дамжуулан түгээх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг сэтгүүлзүйн тусгай мэргэшил эзэмшсэн мэрэгжлийн уран бүтээлч хүн буюу хэсэг бүлэг хүмүүс;

  • сэтгүүлчийн эзэмшсэн байх таван зарчим (улс төрийн ноён нуруу, арвин баялаг мэдлэг боловсрол, хүмүүнлэг зан чанар хүмүүжил, уйгагүй нямбай ажиллагаа, халуун эх оронч зүтгэл; сэтгүүлчийн эзэмшиж яваа үзэг бол буу, жад, хутга мөн);

  • сэтгүүлзүй (сонин хэвлэл, радио, телевизийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, одоогийн төлөв болон ирээдүйн хандлага, тэдгээрийн дамжуулан нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэл, материалын бүхий л үйл ажиллагааг судлах, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх ухаан).

  • ШУА. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь(2008)
  • П.Оргил: 2012-11-23 05:43:47
  • Олхонууд Д. Лхагвасүрэн: 2015-04-13 00:29:17

Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх