Манж чин улсын хэтэрхий дөрвөн хэргэмийн дөрөвдүгээр; дотроо: улсын түшээ гүн, улсад туслагч гүн, гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж гэж гурван зэрэг байжээ.
хуучирсан гавьяа шагнал гэсэнтэй адил утгатай; гүн байгуулав; гүн бий.
ашигт малтмалын уурхай; алтны гүн; нүүрсний гүн.
цэцэг өвчний туурлын уг авд арилахгүй яртсан нь; цэцгийн гүн тогтох.
1.нягт их; гүн ой; гүн шугуй; 2.гүнзгий, лав; гүн ус; гүн жалга; гүн шуудуу; 3.юмны дотор лав орсон; ойн гүн; арлын гүн; ажлын гүнд орж ажиллах хэрэгтэй; 4.юмны дорхи; газрын гүний ус; гүний муж; гүний чулуулаг; гүнийн хурдас.
өтгөн тод өнгө зүстэй; гүн улаан; гүн ногоон; гүн шар; гүн харанхуй.
утга санаа нууц далд, ойлгоход бэрх; гүн утга; гүн бодлого; гурван гүн (их далайн ёроол гүн, эрдэмт хүний санаа гүн, энх төрийн бодлого гүн); гүн ухаан (нийгэм, байгаль, сэтгэхүйн хөгжлийн ерөнхий зүй тогтоол, хуулийг судлах ухаан); гүн ухаанч (гүн ухаанд мэргэжсэн хүн); гүн ухаантан (гүн ухаанд мэрэгжигсэд).
маш нарийн сайн хийцтэй; гүн хийцтэй хэт хутга; гар урлал.
хурцлаг сайн амт; гүн амттай хоол; гүн шөл.
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх