НИЙХЭМ гэдэгийн НИЙ гэдэг нь Нийт олон, нийтээрээ, хамт олон гэсэн монгол үг байхад ХЭМ гэдэг нь хэмнэх гэсэн монгол үг юм. Нийлүүлж уншваас НИЙХЭМ буюу Нийтээрээ Хэмнэлтэй амьдрах, хэмнэж амьдаръя гэсэн санааг илэрхийлж байна. Монголчууд бид НИЙГЭМ биш НИЙХЭМ гэж хэлж сурах хэрэгтэй.
Зүүн гарын Монголчууд буюу баруун аймгаар Нийхэм гэж хэлдэг ястнууд одоо ч байдаг. Худам бичгийн унших ёсоор бол (хэ)(гэ)(khэ) аль нь ч болно энэ бол нутаг, нутгийн аялага болой. Үүнчлэн маш олон алдаа нь крилл үсэг Монгол хэлтэнд таарах үгүйгийн тод жишээ юм.
Тайлбартай холбоотойГ.Мөнхбаяр
2010-06-20 21:52:40
Монголын ямар ч ястан үндэстэн бай үл хамааран Монгол туургатан хүн нэг бүр НИЙХЭМ гэж хэлэх ёстой. Энэ л хамгийн зөв алхам мөн болой. Тэрнээс биш нутгын аялаг хэмээж үл ойшоох нь маш буруу ойлголт мөн юм. Монголчуудаа бид НИЙГЭМД биш НИЙХЭМД амьдрах ёстой шүү.
Тайлбартай холбоотойbatmunkh0919
2010-06-24 04:32:19
НИЙГЭМ = НИЙт + ГЭМ
Нийтээрээ гэмтэн :)
Хүдэр
2010-07-06 04:51:39
strong textbatmunkh гуайд
Нутгийн аялага гэдэг нь үе, үеийн Монгол хэлны ДУУДЛАГА тэр чигээрээ үлдсэн байдаг тул үүнийг гагц та ганц хэллэгээр хэлэх ёстой хэмээгээд хэн бүхэн дагах алба үгүй за. Харин НИЙХЭМ гэж нийгмийн сайн талын уг утгаар нь бичээд дур дураараан унш сугай гэвэл өөр шүү! Мөн яаг дээрх утгаар шинэ үг (сэргээсэн үг) болгон оруулаад нийхэмийн э эгшигийг үл гээгдэх дүрмээр ялгаж хэ гэсэн язгуурыг гэ-д хувиралт үгүй болгон авч үлдээвэл яамар вэ?
Тайлбартай холбоотойГ.Мөнхбаяр
2010-12-31 21:05:28