олон

цөөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, тоо үлэмж, их; олон хонь; олон давхар; олны олон таван цэн зүйр; олонтой бол баян зүйр; олон ирвэл цайгүй. орой ирвэл зайгүй зүйр; олон цөөн хорш.; олон үг (хэрэгтэй,хэрэггүй илүу үг); олон зан, олон ааш (хувирамтгай зан ааш); олон жил (удаан жил),;олны өмнө (ннйтийн өмнө); олонд алдарших(нийтийи дунд нэр цууриатах); олны тус(нийтийн тус); олны итгэл (ниитийн итгэл) олон ярих (дахин дахин ярих); олон дахих (байн байн үйлдэх): олон юм үзэх (жаргал зовлон, сайн муу зүйл бүрийн их юм үзэж өнгөрүүлэх); олон өнгөт (янз бүрийн өнгөтэй) олон ирж очих (байн байн ирж очих); олон улсын (а. үлэмжхэн улсад хамаарагдах; олон улсын ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн: б. гадаад гүрнүүдийн; олон улсын байдлын тойм), олон нийтийн байгууллага (Сайн дурын байгууллага); олон нийт явуулах (а. олон нийтийн байгууллагаас ажил зохиох; б. олноороо цугларан наргиан цэнгэл хийх); олон түмний дунд (олон нийтийн дотор); олон түмний ажил (нийтнйн дотор зохион явуулах хүмүүжлийн ажил); олноороо (бүгдээрээ, хэсэг бүлгээрээ,хамтаараа): олон нийт. олон түмэн (ннйт ард олон); олон гишүүнт (хэд хэдэн нэг гишүүнтийн нийлбэр буюу ялгавар); олон өнцөгт (битүү шугамаар холбосон, дөрвөөс дээш өнцөг бүхий хэмжих ухааны бие); олон цамцаалт (олон талт); олон талт (хэд хэдэн тал бүхий хэмжих ухааны бие); олон тоо (а. ганц биш үлэмж, үлэмжээр байх; б. ганц бнш, үлэмж юмыг заах дагавартай үг); олон таван үг (дэмий үг, илүү үг; чи битгий олон таван үг яриад бай); олон яс нийлэх (ууцны яс, хоёр сүүжтэй нийлсэн үүлзвар газар).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Номин: 2010-02-15 05:31:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх