чиг i

  1. шулуун, эгц, зүг;зүг чиг, чиг шулуун хорш; чиг замаар явахад дөт; чиг харалдаа байгаа айл; чиг урагшаа; чиг баруун тийшээ; хэвтээ чиг /зүүнээс баруун тийш хандсан чиг/; босоо чиг /дороос дээш хандсан чиг/; чиг чигтээ /зүг зүгтээ/; чигтээ явах /а. мөрөөрөө шулуун явах; б. бүрмөсөн явах/; чигээ хөөх, чигээ харах /хувь мөрөө хөөх/; алсын чиг /алсын зорилт; манай алсын чиг/; чиг журам /заншил, журам/; чиг үүд /хулсны ширхэг буюу зэгс дэрсний ишээр хийсэн үүд цонхны хаалт хөшөг/;
  2. учир; энэ ажлын чигийг олов; учир чиг нь тийм болж байна.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-16 08:25:03
    • Х.Буд: 2015-04-13 01:07:36

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх