хонь (хонин)

  1. гэрийн тэжээвэр, сүүн тэжээлт хэвдэг адгуус, Монголын таван ху­шуу малын нэг, төрөлх номхон, сүү ба мах нь сайн, үс буржгар зөөлөн, ноос нь арвин, эегий болоод нэхмэл хийхэд маш зохимжтой; хонь мал; хонин сүрэг; хонины хаиша; хонины мах; хонь гаргах, хонь алах (хонь нядлах); хонь хяргах (хонины үсийг хайчаар хяргах); 2. сарны зурхайн арван хоёр эрхтний найм дахь нь;хонин жил (сарны зурхайн арван хоёр эрхтний доторхи хонь эзэлеэн жил); 3. хүүхэд багачуудын хумсны толионд голдуу үзэгдэх өчүүхэн цагаан цэг; арван хурууныхаа хумс бүрд хоньтой; хонин арц у р г а м а л (арцны нэг зүйл, өргөслөг биш, үнэр сайтай); хонин шарилж у р г а м а л (хонхор тойром, төхөм газар ургадаг нэгэн зүйл шарилж, өндәр нь дэлэм хүртэл, салаа гишүү нь морин шарилжны адил, өнгә цайвар ногоон, буурцаг хар будааны хиртэй, аль ч цагт тэмээ бог малд зо­химжтой тэжээл болно); хонин сойх у р г амал (нэгэн зүйл зэрлэг ургамал, болгож идвэл болно, исгэлэн уе хийнэ); хонины нүдэи цэцэг ургамал (хэлбэр улаан баян цэцэгтэй адил, зэрэг зэрэг давхацсан хэлтэс цэцэгтэй, цэс цэцгийн адил өнгөтэй нэгэн зүйл цэцэг); хонин мэхээр ургамал (өндәр нь гучин см. орчим, иш шулуун, уртавтар навчтай, навчны дээд тал гялгар, доод тал нь цай­вар ногоон нэг зүйл ургамал); хонин бургас ургамал (хангай бүсийн ширэнгэнд урга­даг нэгэн зүйл бургас, мал үл иднэ); хонин зангуу ургамал (жалга, зөөлөн хөрстэй га­зар ургадаг ургамал, өндәр нъ тохой шахам, иш гишүү ояон салаа гаря сүлжин буталж ургана, навч иш үслэг бөгөөд өнгә цайвар ногоон, мал төдий л идэхгүн); хонин гөрөөс (аргаль угалз); хонин өтөг а м ь т а н (өмнөх хәл маш богино, бяцхан биетэй өтөг); хонин хараацай а м ь т а н (голын эрэг орчноор үүр хийж орших нэг зүйл хараацай); хонин хяргуй а м ь т а н (морин хяргуйн эрэгчин, бие жижигхэн); хонин цууцль а м ьт а н (хушуу нарийн, бие бяцхан, шөнө дуугардаг нэгэн зүйл шувуу); хонин шатар (нэгэн зүйл тоглоом, цагаан хар хорин дөрвөн ширхэг мигмангаар хоёр хүн тусгай хөлгөн дээр хаалцан наадна); хо­нин хашаа (намхан хашаа).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Риука: 2009-09-16 02:33:08
    • Б.Багуулаа: 2015-04-13 00:28:02

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх