царай

  1. хүний нүүрний өнгө зүс;

    • нүүр царай, царай зүс хорш;
    • царай барайлгах (хүний царайн өнгө гэнт дүнсгэр болох)
    • царай засрах (нүүр биеийн өнгө ба байдал сайжирч хувилах)
    • царай хувьсах (уурласан, айсан өвдсөнөөс өнгө зүс нь хэвийн байдлаас хувиран өөрчлөгдөх)
    • царай улайх (a. нүүр улаан болох; б. ичих; чамаас болж ингэж царай улайж байх уу)
    • царай алдах (а. турах, ядрах, хий моригүй болох; б. харамлах; чи хэдэн төгрөг өгөхдөө битгий царай алдаад бай!)
    • царай дарах (алив хувцас зэрэг юм өмсөхөд хүний байдлыг гутаах; наад малгай чинь чиний царайг бүр дарчихсан байна)
    • царай орох (хүний бие тэнхэл сайжирч засрах)
    • хүний царай харах, бусдын царай харах (хүний гар харах; өвгөн Жамц гуай бичиг үсэгт тайлагдчихаад хүний царай харахгүй ном захиа уншдаг болсон байна билээ)
    • царай муутай (а. өнгө үзэмж муутай; б. харамч байдалтай)
  2. аливаа үйл ажил ба юмны байдал төлөвийн нь; энэ ажлын царай бүтэхгүй болж байна; тэнгэрийн царай муухай байна.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Сандагсүрэн.Г: 2009-09-16 02:20:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх