салхи

агаарын урсгал:

  • хий салхи, салхи шуурга, салхи шороо хорш.; урьхан хонгор салхинд уулын мод ганхана (ардын дуу);
  • эрүүл салхи (цэвэр сайхан агаар);
  • ширүүн салхи (хүчтэй салхи);
  • цагаан салхи (тогтниун зөөлөн салхи);
  • улаан салхи (шороон манан хадуулсан салхи);
  • хар салхи (маш хүчтэй, хөнөөлтэй салхи);
  • хуй салхи (сочмог шороо босгосон эрчтэй салхи);
  • жихүүн салхи (их хүйтэн биш шиг мөртөө жиндүү салхи);
  • халуун салхи (бүгнэм бүгчим салхи);
  • хүйтэн салхи (жихүүцүүлэх жин ихтэй салхи);
  • урин салхи, урьхан салхи (зөөлөн тааламжтай салхи);
  • салхи сөрөх (салхины эсрэг явах);
  • салхи дагах (салхины урсгал дагуу явах);
  • салхинд тавих (юмыг агаарт гаргах);
  • салхинд гарах (агаар салхинд явах);
  • салхи гарах (салхи үүсэх, ихээр салхилах);
  • салхи орох (салхи нэвтрэх);
  • салхи цохих (салхинд үлээгдэж сэвэгдэх);
  • салхи авах (а. ан амьтан салхиар үнэр сэрэх; б. салхи цохих);
  • салхи анчлах (усан онгоцны далбаат салхины эсрэг зөрүүлэн өлгөж хөндлөн гулд зорчин явах);
  • салхи лүвхийх (халуун салхи салхилах);
  • салхи шиг хурдан (маш хурдан);
  • салхины нь доогуур гаршгүй (ойртошгүй);
  • салхин тээрэм (салхины хүчээр хөдлөх тээрэм);
  • салхин хүрд (салхины хүчээр эргэлдэх хүрд);
  • салхин сэнс (салхины хүчээр эргэх сэнс);
  • салхины ая дагах (а. салхины урсгалын аяар өөрийн эрхгүй явах; б. цаг үеийн байдлыг харж аль хүчтэйг аядан дагалдаж явах);
  • салхин цэцэг (хүний арьсанд туурах нэг зүйл халдварт өвчин);
  • салхины чийгийрэм цэцэг ургамал (үндсийг шороонд суулгахгүй, сүүдэр газарт өлгөж ус шүршин чийглэж байвал ургаж цэцэглэдэг, мөнх ногоон навчтай, цагаан шаравтархан цэцэгтэй нэг зүйл ургамал).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Zaya: 2009-09-16 02:05:35
    • toli: 2015-04-13 01:07:17

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх