цэрэг

  1. улсын зэвсэгт хүчин; хуурай замын цэрэг; усан замын цэрэг; Ардын цэрэг; морин цэрэг; алтан үсэгтэй захидлыг амраг чамдаа бичлээ дээ, Ардын цэргийн албанд, амар мэнд байна уу даа (дуу); Ардын журамт цэрэг (ардын хувьсгалын байгуулах үйл хэрэгт оролцож явсан сайн дурын цэрэг); сайн дурын цэрэг (жинхэнэ цэрэгт туслах зорилгоор сайн дураараа элсэж нэгдсэн цэрэг); цэрэг элсэх, цэрэгт элсэх (армид сайн дураараа злсэн орох); цэрэг татлага (армид хүмүүсийг дайчлан албан хаалгах арга хэмжээ); цэрэг татах, цэрэг дайчлах (армид зохих насны хүмүүсийг дайчилж албан хаалгах); цэрэгт мордох, цэрэгт явах (армийн албанд явах); цэргийн тангараг (цэргийн албанд үнэнч щудрага зүтгэхийг батлан өгөх тангараг); цэргийн сахилга (цэргийн дүрэмд заасан журам сахилга); цэргийн бүртгэл (цэргийн насны хүмүүст тусгайлан олгох үнэмлэх дэвтэр); цэргээс халагдах, цэргээс буух (тайван цагт буюу өөр шалтгаанаар цэргийн албанаас хүмүүсийг халах); цэргийн бэлтгэл (цэргийн хэрэглэхүүнийг хангаж нийлүүлэх албаны газар); цэргийн хувцас (цэргийн албан хаагчдад өмсгөх дүрэмт хувцас); цэргийн анги (цэргийн бүлэг, нэгдэл); цэргийн сургууль (цэргийн алив мэрэгжилд сургах сургууль); цэргийн эмч (армийн албан хаагчдыг эмчлэх эмч); цэргийн эмнэлэг (армийн албан хаагчдад үйлчлэх эмнэлэг); цэргийн шүүх (цэргийн албан хаагчдын өдүүлсэн гэмт хэргийг таслан шийтгэх шүүх); цэргийн үйлдвэр (цэргийн зэвсэг техник, хэрэглэл зэргийг үйлдвэрлэх үйлдвэр); цэргийн хэлтэс (орон нутгийн захиргааны төвлөх байгууллагуудад цэргийн тухай хэргийг эрхлэх хэлтэс); цэргийн бааз (цэргийг төвлөрүүлэн суулгасан газар; гадаадын цэргийн бааз);
  2. улсын зэвсэгт, хүчинд байлдагчийн албан тушаалтай хүн; дарга цэрэг хэн боловч цэргийн төмөр мэт сахилга батыг сахих хэрэгтэй.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-16 00:38:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх