чангын эсрэг утга; 1. уяагүй, бэхлээгүй, задгай, цоож түгжээгүй; аргамжсан морь сул явж байна; ачаан дээр сул тавьсан юм.; үүдээ сул хаях; 2. хоосон, хөндий, дотроо юмгүй сул хувин; сул авдар; сцл байр; 3. хүн унаагүй, ачаа ачаагүй; сул морь хөтөлж явна; 4. хэрэглэгдээгүй, эдлэгдээгүй; сул тэрэг; цаагуур чинь сул үзэг байна; 5. ажилгүй, энгийн, зүгээр; ажилгүй сул сууж байна; 6. аяархан, нам, дорой, чадал муутай; сул дуугарах (дорой хоолойгоор эсвэл дургүй дуугарах); сул биетэй (ядуу, тэнхээ муутай); 7. барзгтай, муу; сул сурлагатай сурагч
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх