сар (ан) i

  1. нарны туяанд гэрэлтэж харагдах, тэнгэрийн эрхэс, дэлхийн дагуул; сартай шөнө; сарны гэрэлд хулгайч дургүй, сайн хүнд муу хүн дургүй з ү й р; заримдаг сар (тал сар); тэргэл сар (бүтэн дугуй сар); сар бүрэг, сар бүрхий (сарны өнгө бүдэг); сар хүрээлэх (сарыг хүрээлж солонго тогтох); сар хавьслах (шинэ сар гарах); сар саруул (сарны гэрэл тодорхой);
  2. хагас дугуй мэт тэмдэг; тооны дараа сар хийх; саран тамгатай үхэр; саран сүх (тал сарны хэлбэртэй жижиг сүх);
  3. бууны онь хараа;
  4. мал адгуусны магнай дээрх хэсэгхэн цагаан толбо; сартай зээрд морь;
  5. жилийг арван хоёр хуваас­ны нэг болох цаг улирлын хэмжээний нэгж; гуч хоногтой сар; сарны сайныг саатан хү­лээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнәөгийн өдрийг өлзийтэй, сайн өдөр гэсэн юм биз ээ; сарын шинэд(аравнаас урагших өдөр); сарын хуучид (хориноос хойших өдрийг); сар хуучрах (сар эцэслэн шахах); илүү сар (сарны зурхайн ёсны аль нэг давхардсан сар); цагаан сар (билгийн улирлын нэгдүгээр сар); тэргүүн сар (билгийн улирлын 1, 4, 7, 10-р сар); сар их (гучин өдөр хүрэ сар); сар бага (гучин өдөр үл хүрэх сар); сар тутам (сар бүр); -йг сарны зурхай (сарны явдлыг баримталж зурах зурхай); сарны хөвгүүн (одон); сарны хир, сарын бэлэг, сарын тэмдэг (сарын юм); сарын юм (эмэгтэйчүүдийн сар бүрт тогтмол үздэг улаан тэмдэг); сарны боорцог хуучирсан (еэвэн);
  6. Даваа гараг; Саран гараг.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Риука: 2009-09-16 00:00:57
    • П.Оргил: 2015-04-13 01:07:10

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх