төмөр

  1. хувилахуй ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг; ган, ширмийн гол бүрэлдэхүүн нь болно; ган төмөр; хар төмөр; цагаан төмөр; төмөр хайлах; төмөр ширээх; төмрийн сайныг давтаж мэддэг, нөхрийп сайныг ханилж мэддэг; төмрийн сайн зэвэрдэггүй, төрлийн сайн мартагддаггүй зүйр; төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх (юмыг яагаа ч үгүй байхад урьдаас зэхэж бэлтгэх); төмрийн хүдэр (төмрийн хольц бүхий чулуулаг); төмрийн дархан (төмрөөр юм хийдэг мэргэжилтэн, уран); төмрийн баас (төмрийн хүдрийг хайлуулж төмрийг ялган аваад үлсэн зүйл, хаягдал, ялгадас); төмрийн хонд (улаан хүрэн өнгййн нэг зүйл будаг); төмрийн үе (эрт дээр цагт хүмүүс төмөр хэрэглэх болсон цаг);
  2. төмрөөр хийсэн юм; төмөр хувин; төмөр хүрз; төмөр лааз; төмөр зуух; төмөр зам (галт тэрэг явах зам төмөр; төмөр замаар авах); зам төмөр (дэр модонд бэхлэн хийсэн, ган цувимал зам, мөн цувимал зам дээгүүр галт тэрэгний дугуй өнхрөн явна); төмөр замчин (төмөр зам, галт тэрэгний ажилчин); төмөр манцуу (төмөр дэлдэх том алх); төмөр хуур (аманд тулгуулж хуруугаар хөндөж дуугаргах хөгжмийн зэвсэг); төмөр мэт (маш хатуу; цэргийн төмөр мэт хатуу сахилга бат).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Л.Энх-Амгалан: 2009-09-15 12:26:38
    • baynaa: 2015-04-13 01:06:50

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх