ном

  1. бичиг судар; ном бичиг, ном судар хорш.; ширээн дээр ном дэлгэж суув; захидлыг номын завсар хавчуулжээ; унших ном байна уу? хятад ном; орос ном; номын худалдаа; номын сан (ном бичгийг нийгмийн хэрэгцээнд зориулан цуглуулж цогцолсон газар; хотын номын сан; нийтийн номын сан); номын санч (номын сангийн ажлын талаар мэрэгжсэн ажилтан); ширээний ном (үргэлж хэрэглэж байдаг ном; энэ лавлах бичиг бол миний ширээний ном); ном зүй (номын жагсаалт, заалт хийх тухай эрдэм шинжилгээний арга зүй) ном зүйч (ном зүйн ажилд мэрэгжсэн хүн); ном хийх (ном зохиох); ном нийлэх (хамтран ном үзэх, унших); номын ах (урьд сургуульд орогсод); номын дүү (хожид сургуульд орогсод); ном барлах (номыг бараар хэвлэн гаргах); номын хаяг (номын нэр); номын шүүмж (тухайн номыг сайн муу болохыг талаар дүгнэсэн үнэлэмж); ном хаялцах (ямар нэгэн сэдэв асуудлаар маргалдах);
  2. эрдэм сургууль; эрдэм ном хорш.; ном сурах; ном заалгах; эрдэм ном сур! номдоо муу боловч цавтаа сайн; ном үзэх (сургууль хийх, бичиг сурах)
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Д. Анхзаяа: 2009-09-15 09:52:48
    • Ж.Бэгзсүрэн: 2015-04-13 01:06:43

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх