нарийн
- бүдүүн гэсэнтэй эсэргүүцэлдсэн утга; бүдүүн биш; нарийн шугам; нарийн гуурс; нарийн гурил; нарийн шаазан; нарийн хурган дотортой дээл;
нарийн гэдэс (гэдэсний нарийн хэсэг); нарийн шүрэг (ногоо хярах зэвсэг);
нарийн дуу (шингэн дуу);
 
- өргөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга; өргөн биш; (нарийн зам; нарийн банз; нарийн энтэй бөс);
 
- ш и л ж с э н  уран, ур сайтай, хэцүү, төвөгтэй; нарийн хийцтэй тоног; нарийн зураг хөрөг; нарийн сийлбэр*;
- нандин, гоёмсог, тансаг; нарийн нандин, нарийн ширийн х о р ш; 
нарийн бараа (торго, торгомсог); 
нарийн эд (сайн эд); 
нарийн чулуу (өнгөлж гилгэр болгож болох чулуу); 
 
- хянамгай, болгоомжтой; 
нарийн хэрэг (а. нууц хэрэг; б. нягталбал зохих хэрэг); 
нарийн арга (уран арга); 
нарийн судлах (нягтлан үзэх); 
нарийн тодорхой (тов тодорхой); 
нарийн нанжин (хянамгай); 
 
- я р и а харам, харамч, эд юмдаа харуу, өглөгч биш; нарийн хүн; 
нарийн зан (харамч); 
нарийн хувь (цагийн хэм, секунд); 
нарийн хоол (шанз болон ногоо, үр жимс зэргийг найруулан төвөг гаргаж амтлан хийсэн хоол); 
нарийн бичгийн дарга (а. аливаа нууц бичиг хэрэг, хурлын товч явц зэргийг хөтлөгч ажилтан; хурлын нарийн бичгийн дарга); б. аливаа албан байгууллагад сонгогдсон удирдагч; төв хорооны нарийн бичгийн дарга; ерөнхий нарийн бичгийн дарга; в. зарим газрын хариуцлагатан; *эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга; 
нарийн боов (амтлаг боов жимсний зүйл); 
нарийн өвчин (улаан хоолой, ходоод гэдэсний өмөн өвчин)
 
 
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
 ×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх