хөрөө /н/ i

огтлох зүсэх багаж; төмрийн хөрөө; модны хөрөө; цахилгаан хөрөө; цүзгэр хөрөө; гар хөрөө; хөрөөний ир /хөрөөний шүд/; хөрөөний гар /хөрөөний тэлүүр мод/; хөрөөний эрээс /хөрөөний гарыг холбож тэлэх оосор/; хөрөөний эрээдэс /хөрөөний эрээсийг мушгиж чангаруулах бяцхан мод/; хөрөөний ир шиг /хөрөөний ир мэт; хөрөөний ир шиг бичигтэй/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-15 06:01:42

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх