хөрөнгө i

хүний хийгээд улс нийгэмд хамаарагдах өмч, үнэ бүхий зүйлийн нийт нэр; улсын хөрөнгө; олон нийтийн хөрөнгө; хувийн хөрөнгө; өмчийн хөрөнгө; амины хөрөнгө; хөрөнгө зөөр /а. бүхий л юм; б. алт мөнгө зэрэг үнэ бүхий зүйл/; хөрөнгө чинээ /хүний хуримтлуулсан хөрөнгө юм; хөрөнгө чинээ сайтай; хөрөнгө чинээгүй/; эд хөрөнгө /эд юм/; хөрөнгө хогшил /бүхий л хөрөнгө юм/; хатуу хөрөнгө /алт мөнгө зэрэг үнэ бүхий хөрөнгө/; бэл хөрөнгө, эх хөрөнгө /суурь, үндэс болсон хөрөнгө/; хөрөнгө тусгаарлах /гэр өрх тусгаар болж, хөрөнгө юмаа хуваах/; хөрөнгө цайрах /маш ядуурч хоосрох/; хөрөнгийг цайлгах, хөрөнгийг цайруулах /бүх хөрөнгийг цөлбөн үрэгдүүлэх, хураах/; хөрөнгө хураах /а. эд юмыг хурааж хуримтлуулах; б. ял хэргийн учир буюу өр ширд өмч юмыг албадан авах/; бэлтгэл хөрөнгө, нөөц хөрөнгө /хөмрөгт хадгалж байгаа эд юм, мөнгө; бэлтгэл хөрөнгөнөөс гаргах/; гүйлгээний хөрөнгө /түүхий эд, түлш зэрэг эргэлтийн хөрөнгө/; үндсэн хөрөнгө /барилга, байшин, машина зэрэг хөрөнгө/; хувь нийлүүлсэн хөрөнгө /хувь хуралдуулан бий болгосон хөрөнгө/; хөдлөх хөрөнгө /байшин, хашаа, газар зэргээс бусад эд хөрөнгө/; үл хөдлөх хөрөнгө /байшин, хашаа, газар зэрэг байран хөрөнгө/; хөрөнгө оруулалт /аливаа барилга төхөөрөмжид зарцуулах хөрөнгө/.

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-15 05:35:19
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:06:00

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх