цай

  1. зарим ургамлын хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундаан; цай хЭдий шингэн боловч идээний дээж, цаас хэдий нимгэн боловч бичгийн хуудас х у у ч; цай барих (хүндтэй буюу ахмад хунд зориуд урьж цай хоол эгөх); цай чанах (цай буцалгаж бэлтгэх); цай хийцлэх (тосонд гурил будаа хуурмаглаж цайгаа өтгөрүүлэх); сүүтэй цай (сүүлсэн цай): хар цай (сүүгүй цай); хоосон цай уух (идэх юмгүй, дан цай уух); хийцтэй цай (хийцэлсэн цай); цай уулгах (бусдыг урьж цай өгөх); цай хийх (а. цай чанах, б. цай аягалах; в. цай үйлдвэрлэх); цайны шаазан, цайны аяга (цай уухад зориулсан шаазан, аяга); цайны халбага (цай уухад хэрэглэх жижиг халбага): цайны газар (чанасан цай олонд худалдах газар); 2. зарим ургамял навчийг ундаанд хэрэглэхээр боловсруулс. ны нь; цайн идээ (хурай цай ба цайн ханд шим); чулуун цай (хатуу цай); хатуу цай (шахмал цай); бай хуу цай (байхуу ургамлар хийсэн нэг зүйл цай, хурган цай ч гэнэ); хээрийн цай (а. уулын цай; б. аян явдлын хү­ний хөдөө замдаа уух цай): уулын цай, өвсөн цай (зэрлэг ургадаг, цайны өвс ургамал); шар цай (а. хатуу шахмал цай; б. гүйлгээнд хэрэг­лэж байсан цаасанд боодолтой цай; в. зарим газар, гүйлгээнд хэрэглэж байсан тусгай тэмдэгт цаас).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-15 05:32:20

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх