хөл
- амьтны газар гишгэх мөчийн нэр; баруун хөл; урд хөл; хойт хөл; хөлийн ороолт; хиймэл хөл (хөлгүй хүнд хийж тохируулсан хөл); модон хөл (гутлын уланд уяж өндөрлөн явахад зориулан тохируулсан мод); хөл нүцгэн (гутал оймсгүй); хөлд орох (а. нялх амьтны хөл дээрээ тэнцэж явах болох; б. гадуур дотуур явах дургүй байсан хүн, явахыг дурлах болох); хөләә олох (а. алдсан хөлийн алХааг зөвтгөж нийлэн гишгэх; б. хөлжих, бэлт»й болох ); хелөө алдах (а. нийлж явсан хөлвә сольж, буруутах; б. хөл алдах, бэл алдах); хөлөө татах (а. гадуур дотуур явахаа багасгаж цөөвчлөх; б. жийсэн хөлөө хурааж атирах); хөл орох (а. гишгэн явж чадах болох: б. суумгай зантай хүн, явамхай болох); хөл хумих (а. гадуур явахаа татах, багасгах; б. гэрээс гарахгүй суух); хөл бохирох (өрөөсөн хөлөөр сөгдөх); хөл бохирохгүй (огт амрахгүй); хөл унаа (унаж яваа уналга); хөл машина (хөлөөр гищгэж оёдог оёдлын машина): хөл ооль, (босоо зогсож цавчих ооль)5 хөл уур (тариа зэргийн юмыг гишгэж нүдэхээр тохируулж хийсэн нэгэн зүйл уур); хөл бөмбөг (хоёр баг болж наадах биеийн тамирын тоглоом, бөмбөгийг өшиглөн хөөж эсэргүүцэл этгээдийң хаалганд оруулан наадна); хөл бөмбәгчид (хөл бөмбөг надагчид, хөл бөмбөгийн баг); хөл хянагч, хөлийн түшмэл (бөх барилдах тэмцээний маргаан, будлианыг шүүн шийтгэгч); хөл залгах (явган хүний уналгатай болох); хөл хорих, хөл цээрлэх (айл гэр буюу нутаг газарт ямар нэгэн цэрлэлтэй зүйл гарсан учир гаднын хүнийг оруулахгүй хориг тэмдэг тавих); хөл хэрэх (ямар нэгэн хэргээр нутаг орноос гарч тэнүүчлэн явах); хөл хүнд (а. бие жирэмсзн: хөл хүнд болох; б. удаан назгай, хүнд хөлтэй ч гэдэг); хөл хүндрэх (а. жирэмсэн болох; б. явах хэсэх дур болих); хөлд нь суух (завшаан эрж бусдад хуурамч ааш бааш гаргах); хөл нь дөрөөнд хүрэх (нас биенд хүрэх, биеэ дааж чадах болох; гар нь ганзганд, хөл нь дөрөөнд); хөл нь газар хүрэхгүй (маш их хөөр болж явахы нь); хөл хөнгөрөх (а. баяр хөөр болж сэтгэл нь хөхөх; б. явах хөдлөх дур зориг орох); хүнд хөлтэй (аажуу, удаан назтай); хөнгөн хөлтэй (түргэч, хөдөлгөөтэй); хөл дээрээ зогсох, хел дээрэ гарах, хөл дээрээ босох (биеэ дааж ажиллаж амьдран чадах болох); хөл алдах (а. уе гатлахад хөл газар хүрэхгүй болж хөвөх; усанд хөл алдах; б. худалдаа арилжаа хийгчид, ашиг хонжвор олох байтугай, бэл хөрөнгөдөө халдаж сүйрэх; хөл алдсан панзчин; в. олон буюу их юмны дотор орсны улмаас аль ч учраа олохгүй элмэрэх, нүд алдах ч гэдэг; зах дээр очоод хөл алдахад хүрэв);
- ширээ сандал, тогоо зэрэг юмны тулгуур; сандлын хөл; зургийн аппаратны хөл (зураг авах үед аппаратыг хөдөлгөөгүй болгоход хзрэглэх тулгуур); бууны хөл (буудах үед буг хөдөлгөөгүй болгох тулгуур); гүүрний хөл (гүүрийн тулгуур баганууд);
- ш и л ж с э н юмны шувтрах үзүүр, адаг; модны хөл (хушуурч ургасан ой модны шувтрах үзүүрийн орчин газар); уулын хөл (уулын шувтрага бэлийн орчин газар): уены хөл (гол горхины шувтрага адаг); бууцны хөл, хотны хөл (хот буцны адаг зах);
- шилжсэн үйыээн, хөдөлгөөн, бэл, сурвалж; хөл хөдлөх, хөл болох (а. дайн дажин, үймэи түйвээп үсч дэгдэх; б. үйл үйлдвэр хийхийн тул ихэд бэлтгэж ихээхэн хүч хөдөлмөр гаргах; тэднийх шинэ гэр барих гэж тун их хөл хөдөлж байна; наадамд очих гэж хөл хөдөлж байна); хөл үймээн, хөл хөлсөөн (а. хөл шуугиан их; б. үймээн самуун); хөл татрах (олны явах зорчих нь цөрөх, намжих); х.өл тасрах (олны явах зорчих хөл хөдөлгөөн зогеох): гудамжны хөл (а. гудамжны адаг шувтрага; б. хөл хөдөлгөөн их); хөл ихтэй (а. бэл хөрөнгө ихтэй; б. хөл үймээн ихтэй); хөл багатай (а. бэл хөрөнгө тун бага; б. орох гарах хүн цөөн); хөл муутай (а. бэл хөрөнгө багатай: б. чадал чинээ яду дорой; в. хөл нь доголон буюу бэртэнгэтэй); хөл сайтай (а. бэл хөрөнгө ихтэй; б. чадал чинзэ ихтэй; в. шөрмөс булчин сайтай); хвлтэй худалдаа (юм бүхэнтэй буюу их юмтай худалдаа); хөл хийх (а. ямар нэгэн юмаар бэл херөнгө болгох; мянган төгрөгөр хөл хийж байгудлеан касс; б. юмны газар тулах тулгуур хийх): хөлий нь олох (ул үндсийг мэдэх, учир иший нь олох); хөлтэй уе (а. ундрага сайтай, их устай; б. хөл уналгаар гаталж болох уе); хөл нэгтэй (үйл явдал нь эрхбиш холбогдол нэгтэй); & малын хөл (мал туе бүрд таацуулан бодож ногдуулсан ногдол зүйл; малын хөлийн татвар); эмийн хөл (эмийн хаяг пайз).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх