хоосон

  1. үгээгүү; ядуу хоосон үгээгуу хоосон х ор ш.; хоосон хүн; хоосон хүний зовлон хорь гуч; хосон нойтон (ядуу ядмаг); хоосны туйл (ядуугийн туйл); 2. дотроо юм­гүй, хөндий, сул; хоосон өрөө; хоосон шил; хоосон авдар; гар хоосон (гартаа юмгүй); хоосон хонох (хоолгүй хонох): хоосон цай уух (идэх юмгүй дан цай уух): хоосон буу (сумгүй буу, хоосон буунаас хорин хүн айх з ү й р).; хоосон огторгуй (хөндий огторгуй); хоосны агаар (хөндий огторгуй); хоосны зүг (дээд зуг); хоосон чанар (шашны ёсонд: юм бүхэн мөнх биш чанартай гэдэг номлол); ертөнцийн гурван хоосон барин тавин байвч зүүд хоосон, барайж торойж байвч зэрэглээ хоосон, бархирч чаралж байвч цуурай хоосон); 3ш и л ж с э н дэмий, ончтой биш,' үл биелэгдэх: хоосон тооны хойноос хөөцөлдөх; хоосон яриа (дэмий яриа); хоосон нэр (нэрэс цааш юм­гүй); хосон ам (амнаас цааш үр бүтээлгүй); хоосон үг (үр ашиггүй үг); хоосон санаа (хий хүсэл).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-15 04:43:37

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх