сэтгэл

элдвийг сэтгэх ухааны эрхний нь: санаа, бодол, дур, хүсэл; санаа сэтгэл, бодол сатгэл, дур сэтгэл, хүсэл сэтгэл х о р ш.; сэт­гэл гэмтний санаа амаргүй з ү й р; сэтгэл тәжээх (санааг хөгжөх); сэтгэл алгасах (санаа самуурах, бодлогошрол мартагнах); сэтгэл үймрэх (сэтгэл сарнин үймчих); сэтгэл тэнүүн (санаа амар); сэтгэл ханах (хүсэл дур хангагдах); сэтгэл хувиарлах (сэтгэл хоёрдох, хоёр тийш бодох); сэтгэл хоёрдох (сэтгэл хоёрын хооронд хувиарлагдан тээнэгэлзэх); сэтгэл хвдлвх (сэтгэл хөхөн хөгжих); сэтгэл уярах (өрөвдөх сэтгэл төрөх); сэтгэл зөөлрвх (сэтгэл уярах); сэтгэл төөрөх (сэтгэл санаа үймрэх, самуурах); сэтгэл татах (эрхгүй дурлах байдал төрөх); сэтгэл зовох (сэтгэл санаа зовних); сөтгэл булах (сэтгэлд эрхгүй дурламаар санагдах); цагаан сэтгэл (хар хоргүй, тусчихан сайхаи сэтгэл); хар сэтгэл (хорлол хөнөөлтэй сэтгэл); буруу сэтгэл (хү­ний ёс зүйд нийцэхгүй санаа бодлоготой); хорт сэтгэл (хорт санаа); зөв сэтгэл (хүний ёс зүйд нийцэж зохицсон санаа бодлоготой); үнэн сэтгэл, чин сэтгэл (хоёргүй сэтгэл); халуун сэтгэл (дотно сэтгэл); сэтгэл хангалуун (сэтгэл түвшин тавиун); нинжин сэтгэл (маш өрөвч сэтгэл); энэрэнгүй сэтгэл (өршөөн хайрлах сэтгэл); хайр сэтгэл (дурлал хайр); янаг сэтгэл (хайр дурлал); хатуу сэтгэл (энэрэл хайргүй сэтгэл); зөөлөн сэтгэл (өрөвч уяхан сэтгэл); сэтгэл дурнаа зохистой (үнэхээр сэтгэл булаахаар юм); сэтгэлийн хөдөлгөен (сэтгэлийн хөгжөөн); сэтгэлийн зовлон (сэтгэлийн гансрал, гутрал); сэтгэлийн сэв | (сэтгэлийн зэвүүцэл); сэтгэлийн бузар (сэт; гэлийн жигшил, зэвүүцэл); сэтгэлийн бахдал ; (санааны бахархал); сэтгэлийн өвчин (санааширч бодлогоширсон өвчин; сэтгэлийн өвчнийг үгээр, биеийн өвчнийг эмэр з ү й р); сэтгэлд гөмсдөх, хангалттай биш санагдах); сэтгэлд дотно (аятай санагдах нь); сэтгэлд хүрэхгүй (санасанд хүрэхгүй); сэтгэл мэдэхгүй (санасанд хүрэхгүй); сэтгэлд орох (санаанд санагдах); сэтгэлд хадах (санаанд үхшрэх); сэтгэл нийцэх (санаанд таарах, зохицох); нэг сэтгэлээр (нэг санаагаар); сэт-гэлтэй болох (хайртай, дуртай болох); сэтгэл судлал (сэтгэхүйн процесс, сэтгэхүйн үйл ажиллагааны зүй тогтоолыг судлах ухаан); сэтгэл судлагч (сэтгэл судлалд мэрэгжсэн хүн).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-15 03:24:48
    • Алмас: 2015-04-13 00:29:24

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх