ажил; ажил хөдөлмөр х о р ш.; хөдөлмөрт дуртай; хөдөлмөр бол нэр төрийн хэрэг мөн; биеийн хөдөлмөр (бие махбодийн хүчин чадалд тулгуурлан хийх ажил); оюуны хөдөлмөр (оюун ухаан, бодолд тулгуурлан хийх ажил); хөдөлмөр өдөр (нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг бүртгэх нэгж); хөдөлмөрийн дэвтэр (ажилчин албан хаагчдад өгөх дэвтэр, засаг захиргааны байгууллагаас хийсэн ажил, ажилласан жил, шагнал урамшил, ажилд орох ба гарах, халагдах зэргийг уг дэвтэрт тэмдэглэнэ); хөдөлмөрийн хүмүүжил (нийгмийн тустай хөдөлмөрт хүүхэд багачуудыг дуртай болгох, хүндэтгэх, бас тэдэнд хөдөлмөрийн дадлага олгох хүмүүжил); хөдөлмөрийн хууль (ажилчин, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, үүргийн тухай хууль); хөдөлмөрийн чадвар (аливаа үйл ажлыг амжиллтай хийж чадах нөхцөл, чадал); хөдөлмөрийн сахилга бат (ажиллах хөдөлмөрлөхөд чанд сахих дүрэм; хөдөлмөрийн сахилга батыг чанд сахих явдал бол иргэн бүрийн хүндэт үүрэг мөн); хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, шинжлэх ухааны салбар хийгээд улс нийгмийн үйл хэрэгт гавъяа байгуулагдчдад шагнах одон тэмдэг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх