хөдлөх
- материйн тогтонги биш үргэлж хувиран өөрчлөгдөх;
- хөдөлгөөнтэй байх; гар хөдлөх (а. жанчилдах зодолдох; б. амьдрахын төлөө ажиллах; гар хөдөлбөл ам хөдөлнө з ү й р); хөл хөдлөх (а. үймээн самуун болох; хулгай дээрэм хөдлөх; б. баяртай хөгжөөнтэй үйл явдал болж хөхөлдөх); үл хөдлөх хөрөнгө (байшин хашаа газар зэрэг байран хөрөнгө); хөдлөх хөрөнгө (хашаа байшин газар зэргээс бусад эд хөрөнгө); газар хөдлөх (газрын гадарга хүчтэй хэлбэлзэн хөдлөх); шороо хөдлөх (салхинд шороо хийсэх); ичигсэд хөдлөх (сарны зурхайн ёсны жилийн хорин дөрвөн улирлын нэг, ичсэн амьтад унтсан нойрноос сэрж, ичээнээс гарах үе); хөдлөх бүр, хөдлөх тутам (үйл хэрэг тутамд ямар нэгэн үйл хэргийг зүй ёсноос ангидаар хэзээ ямагт хүсэх эрэлхийлэх; хөдлөх бүр мөнгө үрж зохихгүй; хэлэх бүх худал хэлж байдгаа боль!);
- хөдөлмөрлөх; бид чадлаараа хөдлөх хэрэгтэй;
- үүсэх, төрөх, гарах; салхи хөдлөх, шуурга хөдлөх; сэтгэл хөдлөх, санаа хөдлөх (хөөрөн хөгжих, санаа төрөх); хор хөдлөх (атаархах сэтгэл төрөх); шар хөдлөх (уур хилэн, бардам омог төрөх); ааш нь хөдлөх, авир нь хөдлөх (ямар нэгэн зан байдал гаргах; сайхан ааш нь хөдлөх; муу ааш нь хөдлөх); өвчин хөдлөх (хуучин оршсон өвчин дахин сэргэх); чийг хөдлөх (газар гэсч, чийг нойт дээш хөөрч уурших);
- байр сууринаас шилжих, нүүх, явах; ачаа хөдлөх; би маргааш хөдөлнө; даан ч орой хөдөлсөн; машин хөдлөх; хөсөг хөдлөх (ердийн хөсгөөр аян жинд явж эхлэх).
Монгол бичгийн товчлуурын байрлал
~
`
!
1
@
2
#
3
$
4
%
5
^
6
&
7
*
8
(
9
)
0
_
-
+
delete
tab
Q
q
W
w
E
e
R
r
T
t
Y
y
U
u
I
i
O
o
P
p
{
[
}
]
|
\
caps lock
A
a
S
s
D
d
F
f
G
g
H
h
J
j
K
k
L
l
:
;
"
'
enter
shift
Z
z
X
x
C
c
V
v
B
b
N
n
M
m
<
,
>
.
?
/
shift
×
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх