зарим юмны хажууд дэлбийж гарсан чих мэт юм, бариул; авдрын чих; хавчигны чих;
малгайн чих (чих хамгаалахад зориулж малгайд хийсэн, сөхдөг буулгадаг зүйл);
тэрэгний чих (үхэр, морь, тэмээн тэрэгний хүрдний нүхнээс гадагш илүү гарсан голын хоёр үзүүр);
чих цүү (тэрэгний тэнхлэгийн хүрдний нүхнээс гадагш гарсан голын хоёр үзүүрт торгох гадас);
тогооны чих (тогоог барихад зориулж хийсэн дэлбэ бариул);
бүрхээрийн чих (бүрхээрийн хоёр этгээдэд архины тосуур хувинг дүүжлэхэд зориулан гаргасан тээглүүр);
@бууны чих (замаг бууны гол төмрийн гадна талд дарь тавьж авалцуулах бяцхан хонхортой хэсэг);
чихэн боов (гурилаар хийсэн нэг зүйл боов).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх