сүүл

  1. аливаа юмны хойт, шалт, бөгс, төгсгөл, шувтрага; майхны сүүл; ңаадмын сүүл; номын сүл; онгоцны сүүл; сүүлийн тамээний ачаа хүнд (юмны эцэс, төгсгөл шувтрага нь хүнд, жинтэй, их); сүүлийн сонин (а. сүүлийн үеийн мэдээ; б. сүүлийн үеийн сонин бичиг, сонин зүйл); сүүлийн өдрүүдэд (саяхны өдрүүдэд, ойрын өдрүдэд); сүүлийн хэдэн хоног (саяхны ойрын хэдэн хоног); 2. мал гөрөөс зэрэг амьтны нурууны журмын ясны үзүүр этгээдийн яс, мах, өөх, арьс, үс; хонины сүүл; годон сүүл; нохойн сүл; нохой сүүлээ, сүүл хонгорцго зүйр; тйг сүүл хавчих (а. сүүл дарах; б. шилжсэн ихэд айх); сүүл агсах (сүүл сөхөх); сүл сөхөх (а. сүүл өргөх; б. шилжсэн дээрэлхэх); сүүл барих, сүүл мушгих (а. аливаа юмнаас үлдэж хоцрох, хожимдох; сүүл барьж, сүдэрт нуугдах зүйр; б. аливаа уралдаан тэмцэн зэрэгт хоцрох, сүүлдэх, адагт орох); сүүл дарах (а. сүүл мушгих; б. ойролцоо газар мөрдөн хөөх, гэзэг дарах); сүүлээ сэрвээ дээрээ тавих (а. биеэ тоох; б. дэрэлхэх; сүүлээ сэрвээндээ тавьж, сүх барьж, хүн айлгах зүйр).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-15 01:47:47
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:05:41

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх