хөгжим

  1. сэтгэлийн хөдлөл, оюун бодол, хүсэл эрмэлзлэлийг айзамт хөг аяар илтгэн гаргадаг урлаг; дуу хөгжим х о р ш.;
  2. бас мөнхүү зохиол; бүжгийн хөгжим зохиох;
  3. хөгжмийн зохиол тоглох янз бүрийн хөгжмийй бүрэлдэхүүн хэсэг; үлээвэр найрал хөгжим (үлээдэг хөгжмийн зэвсгээр тоглох нэг зүйл найрал хөгжим); яруу тунгалаг найрал хөгжим (чавхдаст, дэлдэх, үлээвэр хөгжмийн зэвсгээр бүрдсэн нэг зүйл найрал хөгжим; яруу тунгалаг найрал хөгжмийн концерт); джазбонгийн найрал хөгжим (ихэнхдээ дэлдэх, шуугиант хөгжмийн зэвсгээр бүрэлдсэн нэг зүйл найрал хөгжим); дагшаа найрал хөгжим (хөгжимдөх, хөгжимдөн дуулах, бүжиг, уран уншлага, хошин үзэгдэл, циркийн тоглолт зэргийг үзүүлэх нэг зүйл найрал хөгжим); хөгжим анги (хөгжимчдийн анги, хөгжимддөг бүлэг хүмүүс); хөгжмийн удирдаач (найрал хөгжим, найрал дуу, бүжгийн хөгжмийг удирдах хүн);
  4. дуу аялгуу оруулан тоглох зэвсэг; ятга хөгжим; баян хөгжим; лимбэ хөгжим; хөгжим үлээх; хөгжим цохих; хөгжмийн сургууль (хөгжимдөгчдийг бэлтгэх сургууль; хөгжим-бүжгийн дунд сургууль).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Амарбат: 2009-09-15 01:46:03
    • Буру: 2015-04-13 01:05:40

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх