тусгай манжингаас ялгаруулан авдаг цагаан өнгөтэй бөгөөд амтлаг тэжээлийн талст бодис; хэлэн дээр нь чихэр тавьж, хүзүүн дээр нь хутга тавих з ү й р;
чихрийн лууван (чихэр хийдэг нэг зүйл лууван);
элсэн чихэр (жижиг талст чихэр);
мөсөн чихэр (мөс мэт хатуу том чихэр)
цаастай чихэр (бага багаар цаасан ороож хийсэн чихэр);
чихрийн үйлдвэр (янз бүрийн чихэр үйлдвэрлэх үйлдвэр);
чихэр амт (тааламжтай сайхан амт);
чихэр шиг үг (сайхан үг; чихэнд чинь чихэр шиг үг хэлье);
чихэр өвс у р г а м а л (40-70см. өндөр ургадаг олон наст өвсөрхөг ургамал, цэцгийн өнгө ягаавтар, хавар тэмээ бага зэрэг иднэ, намар хонь ямаа бага сага иднэ, үндэс нь чихэр амттай, эмнэлэгт хэрэглэнэ).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх