сүр i

хүн амьтан ба юмны гайхалтай бахдалтай буюу аймаар, болгоомжилмоор дүрс байдал; сүр жавхлан (цог жавхлан); нэр сүр (алдар нэр; нэр сүр ихтэй; нэр сүр муутгах явдал): сүр ихтэй, сүр сайтай (сүртэй, бараатай); сүр бараа (бараа ихтэй); сүр гаргах, сүр бадруулах, сүр үзүүлэх (санаатайгаар сүртэй байдал гаргах. сүрдүүлэх); сүр яс (барсын омрууны хоёр хажуугийн маханд байх сул яс); газрын сүр (ендэр газар явснаас болж тусах нэг зүйл өвчин).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • аРиука: 2009-09-15 01:03:01

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх