өцүүхэн

  1. жижигхэн, бага, бяцхан, өчүүхэн; өцүүхэн биетэй; өцүүхэн дуугаар; өцүүхэн дүүрэн (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн тавдугаар сарын хорин нэгнээс зургадугаар сарын таван хүртэлх үе); өцүүхэн халуун (сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн долдугаар сарын тавнаас хорин нэгэн хүртэлх үе); өцүүхэн хүйтэн (сарны зурхайн хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн нэгдүгээр сарын тавнаас хорин нэгэн хүртэлх үе); өцүүхэн цас (сарны зурхайн хорин дөрвөн улирлын хувиарын нэг, нарны зурхайн ёсны арван нэгдүгээр сарын хорин нэгнээс арван хоёрдугаар сарын таван хүртэлх үе);
  2. хоромхон зуур; түр зуур; өцүүхэн сууж байгаад одов; өцүүхэн унтах;
  3. мөхс, доод; өцүүхэн хүн хянаж үзвэл...
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-14 09:38:25

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх