өдөр

1.нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе; гэгээн цагаан өдөр; өдөр уртсах; өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин; оньсого; өдөртөө хүрэх (нэг өдрийн дотор хүрэх); өдөр шөнөгүй (яаран, яаравчлан; өдөр шөнөгүй явсаар хүрч ирэв); өдөр өнгөрөхгүй (уйтгартай, цаг нөгцөхгүй); өдөр бүр (өдөр бүхэн; өдөр бүрийн хэрэглэхүүн; өдөр бүр хуртай; өдөр бүр ажилтай); өдөр туж (өдөр туж); өдөр дууссан (өдөр дунд); бүтэн сайн өдөр (Ням гариг); хагас сайн өдөр (Бямба гариг); баярын өдөр (чухал үйл явдлыг тэмдэглэн, хууль ёсоор амрах өдөр); өдрөөс өдөрт(улам бүр, улам бүрий; миний бие өдрөөс өдөрт сайжирсаар байв); төрсөн өдөр (хүний мэндэлсэн өдөр; төрсөн өдрийн баяр болов); өдрийн сонин (а.өдөр тохиолдсон үйл явдал; б.өдөр тутам хэвлэн нийлэх сонин); өдрөө хүлээх (өвдсөн хүний үхэх цаг ойртох); амралтын өдөр (хуулиар тогтоосон амрах өдөр); 2. хоног; 3. нэгэн хоногийн доторхи ямар нэг үйл (өдөрт ажилах, хуулиар тогтоосон хугацаа); хөдөлмөр-өдөр (нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг бүртгэх нэгж; хөдөлмөр-өдөр хийх); өдрийн од шиг (хааяа нэг, маш ховор); өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж (ерөөл)

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • P.Urnaa: 2009-09-14 06:12:13
    • baynaa: 2015-04-13 00:28:18

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх