өгөх

авах гэдгийн эсрэг утга; гардуулах, олгох, мэдэлд шилжүүлэх, өглөг болгох; мөнгө өгөх; ном өгөх; шагнал өгөх; гаррдуулж өгөх;бэлэг өгөх; баярын бичиг өгөх; хоол өгөх; унд өгөх; цай өгөх; эм өгөх;

  • заавар өгөх (зааварлах);
  • амсаж өгөх (амсах);
  • худалдаж өгөх (худалдах);
  • даалгавар өгөх (даалгах);
  • зөвшөөрөл өгөх (зөвшөөрөх);
  • тушаал өгөх (тушаах);
  • цохилт өгөх (цохих);
  • хариул төгөх (хариулах);
  • зааж өгөх (заах);
  • нэр өгөх (нэртэй болгох);
  • хоч өгөх (хочлох);
  • дохио өгөх (дохио мэдрэгдэх);
  • хэл өгөх (хэл мэдээ сонсгох);
  • ам өчиг өгөх (хэлсэн үгэндээ хүрнэ гэж батлах);
  • өчиг өгөх (мэдүүлэг өгөх);
  • мэдүүллэг өгөх (ялтан хэрэгтэн хүмүүсийн мэдүүлэх);
  • бууж өгөх (дагаж орох);
  • санал өгөх (санаагаа гаргах);
  • хүч өгөх (хүчин туслалцах);
  • үнэ өгөх (үнэ нэмэх; би тэр моринд нилээд их үнэ өгсөн юм);
  • сэтгэлээ өгөх (үнэн сэтгэлээсээ дурлах, хайрлах);
  • эрх өгөх (эрх олгох);
  • үг өгөх (тангараглах);
  • жишээ өгөх (а.үлгэр жишээ үзүүлэх; багачуудад ахуй байдлаараа жишээ өгөх хэрэгтэй. б. жишээ гаргах; жишээлэх; сурагчдад их тодорхой жишээ өгч байх хэрэгтэй);
  • өгч явуулах (авахуулан явуулах);
  • барьж өгөх (аливаа салсан, зугтсан, нуугдсан хүн юмыг барьж хүргэх, илрүүлэх; морь барьж өгөв; хулгай ч нарыг барьж өгөв);
  • үзэж өгөх, харж өгөх (а. хийсэн юмы нь үзэж танилцаж өгөх; бичсэн зохиолыг нь үзэж өгөх; б. хэлсэн хүссэний нь ямар нэгэн юмнаас харж өгөх; дансанд үзэж өгөв);
  • хэмжээ өгөх (а. биеэ хэмжүүлэх; би хувцасны газар очиж хэмжээ өгөөд ирлээ; б. аливаа юмны хэмжээг мэдэгдэх);
  • өгөх оршихын тийн ялгал (монгол хэлний гуравдугаар тийн ялгал); өгөх хүн гэдийх, авах хүн бөхийх зүйр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • P.Urnaa: 2009-09-14 05:57:50
    • Zaya: 2015-04-13 01:05:09

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх