харвах

  1. нумын хөвчийн чадлаар сумыг үсэргэх, чавх буюу хуруугаар нясалж шагаа, харвуулын сумыг үсэргэх; сур харвах; шагаа харвах;
  2. алив сум, пуужин, хиймэл дагуул тэргүүтнийг хөөргөх; сум харвах; пуужин харвах; мина харвах; хиймэл дагуул харвах;
  3. шингэн зүйл олгойдон сацах; тархинд цус харвах;
  4. од унах; од харвах;
  5. нарны хэтэрхий илчинд дайрагдах, цохигдох; нар харвах;
  6. зарим нэгэн юмыг юмаар шидэж үсэргэх, онох; хушга харвах; бай харвах;
  7. зарим амьтны биеэ хурааж байгаад үсрэх; могой харвах;
  8. шилжсэн маш хурдан давхих; хар гүйхээрээ харваж гарав; харвасан сум шиг түргэн одов;
  9. шилжсэн ухаан санааны түргэн түргэн орж ирэх; ухаан харвах; сумаа харваад, нумаа нуух /бусдыг далдуур хатган өдөөж ямар нэгэн үйл үйлдүүлээд, биеэ нууж үлдэх/.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Буянаа: 2009-09-14 05:15:03
    • Буру: 2015-04-13 01:05:05

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх