амьтны цээжний өвөр этгээдэд хавирганы бөгсний мөгөөрсөөр залгалдсан уртавтар хавтгай яс; өвчүү хошного; өвчүү цорой; өвчүүний ойс (уйс); өвчүүний халбага (аймхай мөгөөрс); өвчүүний хуруу (өвчүүний хажуугийн хавиргад залгасан бяцхан яс); өвчүү түших (нядалсан малын гэдэс дотор гаргахад цээж этгээдийг тэгш түвшинд байлгахаар түших); өвчүүнд түшүүлэх (үнэхээр санаа тавьж хичээнгүйлэх)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх