нийцэх, зохицох, нэгдэх хамтрах, таарч тохирох; эв нийлэх (а. санаа явдал зохицон нэгдэх; үйл ажлыг эв нийлж хийвэл бүтэх нь хялбар; б.эвдэрсэн салсан юмны хэсгүүд эвтээ орох, тохирох; хагархай аяга чинь эвээрээ нийлсэн үү?); санал нийлэх (зөвшөөрөх, зөвт үзэх, санаа нэгдэх); санаа нийлэх (санал бодол нийцэх, үйл ажил зохицох); хэл нийлэх (үг яриа харилцан тохирох; хэлэлцээд хэл нийлэх, хэвтээд сүүж нийлэх);зам нийлэх (явах зам, хийх үйл нэгдэх); гар нийлэх (үйл ажилд санаа нэгдэж хөдлөх); хувь нийлэх (тус тус юм гаргаж нэгдэх); ганзага нийлэх (а. сэтгэл санаа зохицох, нийцэх; б. үйл ажил таарч тохиров, явдлын хүний мөр зохицон, ажил үйл уагштай бүтэх); зүс нийлэх (гадаад үзэгдэл, зүс өнгө харилцан ижилсэх; унасан морь, өмссөн хувцас нь зүс нийлж гарчээ); хоолой нийлэх (дууны ая хөг, өнгө ижилсэн зохицох); хөл нийлэх (а.алхаа гишгээ харилцан тохирох; жагсагчдын хөл нийлж ярс ярс алхална; б. үйл явдлын зам мөр, арга, ажиллагаа тохирч таарах; энэ хоёрын арга ажиллагаа хөл нь нийлж байна); ам нийлэх (а. хоёр юмны ам уулзвар харилцан тохирох; энэ хоёрын ам яг нийлж байна; хананы ам нийлэхгүй байв; б. үг яриа таарч тохирох); баг нийлэх (хоёр этгээд талцан тэмцэж наадах; сурын баг нийлэх; баг нийлж шагаа харвах); нам нийлэх (сэм хуйвалдах, нууц сүлбээлдэх; нам нийлж, сэм хуйвалдах хорш); ном нийлэх (а. хуучирсан онолын маргаанд бэлтгэх зорилгоор хэд хэдээр хамтран ном үзэх; б. ном зохиолыг уг эхтэй нь тулган тохируулах); бичиг нийлэх (газар нутгийн зах хязгаар залгах; улсын хил нийлэх; аймгийн хил нийлэх); хэрэг нийлэх (засаг захиргааны талаар хоёр өөр газрын хооронд гарсан маш их зөрөлдөөнтэй хэргийг эцэс болгон шийдвэрлэхийн тул тус тусаас төлөөлөгч гаргаж хамтран шийдвэрлэх ): олон яс нийлэх (ууц харцага сүүж ясдын уулзавар нийлэлтийн газар)
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх