салаа

  1. салбарласан юм, нэг юм гаран салсан нь; модны салаа; голын салаа; салахын эрхээр эс салав, салаа замын эрхээр салав;
  2. нэгэн иш угаас салбарлан гарсан юмны хоорондох завсар; хушууны салаа; салаа гарах;
  3. цэргийн сумангийн доторхи жижиг анги; нэг салаа цэрэг явсаар байв; салааны дарга; салааны туслах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Дэлгэрмаа.Э: 2009-09-14 02:55:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх