саравч

  1. мал, гэр мэтийг цас шуурганаас хамгаалах нөмөр бүхий нэгэн талаас задгай, дээвэртэй барилга; дулаан пин саравч барих ажил; малын саравч;
  2. байшингийн дээвэрний туургаас илүү гарсэн хэсэг; байшингийн саравчинд өлгөх;
  3. малгайн магнайны дээд этгээдэд урагш гарсан хэсэг; малгайн саравч; саравчтай малгай;
  4. салхи шороогоос нүдийг хамгаалж, зүүдэг тор буюу хорго бүхий нүдний шил.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-13 13:54:04

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх