өндөр

  1. дээш доошоо их, урт; өндөр байшин; өндөр хүн; өндөр уул; өндөр хавьс (дөрвөн өндөр хавирга); өндөр шар бударгана ургамал (говь, говирхуу газар өндөр ургадаг нэг зүйл бударгана); өндөр удвал цэцэг ургамал (иш нэг хос алд илүү, навч олсны хавчтай адилхан, цэцэг пял мэт их, өнгө шар нэг зүйл удвал цэцэг); 2. их, үлэмж их; нас өндөр болох (өвгөрөх, хөгшрөх); өндөр жил (сарны зурхайн илүү сартай жил, нарны зурхайн 366 хоногтой жил); өндөр үнэлэх (дээд зэргээр үнэлэх);
  2. дээд; өндөр эмээ; өндөр өвөг; өндөр заяа; 4. чанга; өндөр дуугаар хашгирах; өндөр уул чулуугаараа, ургаа мод үндсээрээ зүйр.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Баатар: 2009-09-13 13:44:10
    • Б.Багуулаа: 2015-04-13 01:04:35

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх