сараалж

  1. тор, ханын нүд шиг зүйл гаргаж үйлдсэн зүйл; цонхны сараалж;
  2. зуух пийшингийн гал түлэх газрын дор байх хоор хоорондоо үнс унах зай завсартай саргар төмөр, ширэм; зуухны сараалж;
  3. х у у ч и р с а н арзгар хэрчлээстэй мод, дээр нь хүнийг нүцгэн өвдгөөр нь сөхөргөн суулгаж хонгоор нь бөөрөнхий мод хийж, хоёр талаас хүн гишгэх нэг зүйл эрүү шүүлтийн хэрэгсэл.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-13 13:41:46

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх