өндөг i

  1. шавьж, хоёр нутагтан, мөлхөгчид, жигүүртний эр эм бэлгийн эсээс бүрэлдсэн үржлийн үр;
  2. шувууны мөн тийм эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл;

  • өндөгний хальс (өндөгний хатуу бүрхүүл);
  • өндөгний уураг (өндөгний шингэн зүйл);
  • өндөгний зулам (өндөгний хатуу хальсны дотоод нимгэн хальс);
  • өндгөн мөөг у р г а м а л (хогт дарагдсан, ялзарсан модны тушаа ургах, орой нь цагаавтар, дотроо бараахан мөөг);
  • өндгөн хэв (буудайн гурилд тахианы өндөг чихэр хоршиж тостой хийсэн боорцог);
  • өндөгний хагсмал бин (жигнэсэн буудайн гурилд өндөг чихэр хоршиж хайрсан бин);
  • өндгөн сүй х у у ч и р с а н (а. эцэг эх нь хөвгүүн охиноо эхийн хэвэлд байхад буюу нялх бүхийд нь хожим эр эм болгон холбохоор хэлэлцэн тогтсон хэлэлцээр; б. хожим эр эм богтлоход эрийн талаас эхнэр болгох хүний эцэг эхэд анх удаа очиж хадаг тавих); өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх. х у у ч.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Баатар: 2009-09-13 13:28:42
    • П.Оргил: 2015-04-13 01:04:33

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх