зарим модонд байх дотроо идээтэй, гадуураа ясан хальстай үр жимс; хушийн самар; самрын яс хаяж үл болно;
- самар томох (самар цөмөх);
- самар цөмөх (самрын ясан хальсыг шүдээр хагачин доторхи үр цөмийг авч идэх);
- самрын цөм (самрын идээ);
- самрын тос (самрын цөмөөс гаргаж авсан тос);
- самрын яс (самрын хальс);
- самрын зулам (самрын дотоод шар хальс):
- самрын боргоцой (самрын үүрлэсэн хонгорцог);
- самрын боргоцог (самрын боргоцой);
- самар сайруулах (самар цайруулах);
- самар цайруулах (самрыг боргоцойноос нь салгах);
- самрын цөмт шообин (самрын цөм хийж хайрсан нэг зүйл идээ).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх