салгах

салахын үйлдүүлэх хэв;

  1. юмыг онд ондоо болгох, тусгаарлах; мөчрөөс нь салгах;
  2. хагацаах, юмы нь байхгүй болгох; сайн мориноос нь салгах; амьдралаас нь салгах (амьдралгүй болгох);
  3. ялгах, ангилах; ялган салгах х о р ш,; данс харааг ялган салгах;
  4. ханилан суугчдыг хагацуулах; эр эм хоёрыг салгах; эхнэрээс нь салгах.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • П.Оргил: 2009-09-13 12:37:16

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх