нийгмийн биш, улсын биш, аминд ногдох; хувийн өмч (хүний амины өмч, өөрт нь оногдох өмч); хувийн хэрэг (а. албаны биш амины хэрэг явдал; хувийн хэргээр хөдөө явах; б. хүний зан байдал, ажилласан тодорхойлолт зэрэг тухайн хүнд холбогдох хэрэглэгдэхүүн сэлт); хувийн аж ахуй (аминд оногдох, амины мэдлийн аж ахуй); хувийн аж ахуйтан (нэгдэл, хамтрал зэрэгт ороогүй, амины аж ахуйгаар амьдрагсад); хувийн жин (тухайн биеийн жинг мөн хэмжээний жинтэй бөгөөд Цельсийн дөрвөн градус усны жинтэй харьцуулсан жин).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх