чөдөр

  1. морь малын гурван хөлд торгож тогтоодог нэг зүйл хэрэгсэл,

чөдөр тушаа х о р ш. төмөр чөдөр; суран чөдөр; чөдөр зангидах;

чөдрийн сум (чөдрийн чагт тээг);

чөдрийн хаа (чөдрийн өмнөх хоёр салаа);

чөдрийн гогцоо (чөдрийн чагт торгох нүх);

чөдрийн шилбэ (чөдрийн сум);

чөдрийн гогцоо (чөдрийн чагт торгох нүх);

чөдрийн алга (чөдрийн чагттай хэсэг);

чөдөр холбоо (нэгэн зүйл гогцоолдсон хөвөрхий уяа);

чөдөр өрс (мод өвсөнд ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр);

чөдөр ороомог у р г а м а л (ороонгын төрөлд багтдаг бөгөөд байдал нь утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, шимэгч ургамал);

чөдөр сэдэргэнэ у р г а м а л (сэдэргэнийн төрөлд багтах бөгөөд нуга, тариалангийн газар ихэд ургадаг, хогийн ургамал);

чөдөр төмөр (винтов бууны замгийн нэг хэсэг);

чөдөр галзуу (нохойд тохиолдох нэг зүйл өвчин, чөдрөг ч гэдэг);

  1. садаа тотгор; ажлын чөдөр; миний ажилд чөдөр болох хэрэггүй.
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Amodo: 2009-09-13 02:37:27
    • Х.Буд: 2015-04-13 00:28:13

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх