Бүгд Найрамдах Дундад Ард Улсын үндсэн хүн амын нэр; хятад ажилчид; хятад гургуул а м ь т а н (гургуулын дотроос хамгийн том, урт нь хоёр метр, сүүл нь нэг метр гаруй урт, өнгө эрээн, өвчүүний дээд тал нь алтлаг шар, доод тал цагаан бор, жигүүр харавтар бор, нүд улаавтар нэг зүйл гургуул); хятад шаазгай а м ь т а н (шаазгайтай адил, хушуу хөл улаан, жигүүр хар, урт сүүлтэй, гол сүүл нь маш урт, үзүүр улаавтархан нэгэн зүйл шувуу); хятад байцай у р г а м а л (цагаан ногоо); хятад гуа у р г а м а л (амтайхан гуагаас томоохон бөгөөд түрүүнд хөхний товч мэт түнтгэртэй нэгэн зүйл гуа); хятад өрөл у р г а м а л (янз агалигтай адил болоод амт баахан хүчтэй, балд дарж иддэг нэг зүйл жимс); хятад бараа (Хятадад үйлдвэрлэсэн бараа эдлэл); хятад давс (энэтхэг давс); хятад яр (хүрэлцэхийн хор буюу тэмбүү).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх