цохих

  1. жанчих, дэлдэх; хүн амьтныг зодож цохих; сүхээр цохих; хэмх цохих; тас цохих; зад цохих; хага цохих; ташуураар цохих;
  2. дийлэх, давах, ялах; буруу үзэл санааг шүүмжлэлээр зад цохих; дайсныг бүсэлж бут цохих;
  3. жигд цохилттой юмны хөдлөх; миний цаг сайн цохиж байна; зүрх цохих;
  4. хөгжмийн зэвсгийг дэлдэж дуугаргах; хөгжим цохих: хонх цохих; бөмбөр цохих, ёочин цохих; шудрага хөгжим цохих;
  5. салхи зэрэг юм гэнэт дэлсэх; салхи цохих; жавар цохих; зургийн цаасыг гэрэл цохьсон байв; тариаг мөндөр цохих; * утас цохих (цахилгаан мэдээ явуулах); улаан буурал морь нь, усаа уухыг больжээ, уур нь хүрсэн юм үү хөө, утас цохихыг байлаа хөө (ардын дуу); машин цохих (бичгийн машинаар юм бичих); туйпуу цохих (туйпууг хэвт хийж үйлдэх).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-12 17:01:52
    • Х.Буд: 2015-04-13 01:03:39

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх