нутаг, газар орны хоорондын зааг, сав; хил хязгаар х о р ш.; улсын хил; хилийн овоо (хилийн тэмдэг овоо); хилийн цамх (хилийн тэмдэг); хилийн харуул (хил хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг); хил хамгаалагч (хил сэргийлэх үүрэг бүхий хүн); хил нэвтрэх (хязгаар давах); хил нийлэх, хил залгах (нутгийн зах хязгаар уулзах); хилийн будлиан (хил хязгаар зөрчсөний улмаас гарсан будлиан); хилийн шугам (хилийн зааг).
Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх