цэг i

хүүрнэх, захирах өгүүлбэрийн эцэсг тавих нэг зүйл тэмдэг;

гурван цэг (өгүүлбэрийг ямар нэгэн шалтгаан учраас төгсгөөгүй тасалсан буюу нэг юмыг хэлэх гэж байтал хэлэхээ больж өөр юманд орсон зэргийг заахад тавих цэг);

давхар цэг (аливаа юмыг тоочиход тавих хоёр цэг);

цэг таслал (нийлмэл өгүүлбэрийн доторхи өгүүлбэрийн эцэст тавих цэгтэй таслал).

    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-12 13:26:45

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх