хаях

  1. шидэх, чулуудах, таягдах, орхих; чулуу хаяж орхив; гаргаж хаях; хог хаях; цүү хаях (тоглоом); яс хаях (хоёр этгээдийн хооронд үймүүлж өдөөх);
  2. гээх, гээгдүүлэх; түрийвчтэй мөнгөө хаях; замдаа хаяжээ;
  3. орхих, оорох, болих, тэвчих; тамхиа хаях; ажил хаях;
  4. хээл орхих, дутуу төрөх; гүү унагаа хаяж орхижээ; ингэ хаях (ингэн тэмээний бооссоны дараа гавшгай хөнгөн болох; ингэ хаях); гараа хаях (гараа сажих, савлах); үг хаях (гоморхож егөөдсөн үг хэлэх).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • eclyras: 2009-09-12 12:35:22
    • Буру: 2015-04-13 01:02:52

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх