шил (эн) iii

  1. элсийг хайлуулж хийсэн тунгалаг эд;
  2. шилээр хийсэн юм; шилэн аяга; гал шил, галт шил (юмыг томруулж өсгөдөг шил); нүдний шил (хараа муудсанд болон, хараа хамгаалахад зориулж хийсэн хос тил); гөлмөн шил (энгээрээ том хэмжээний шил); цонхны шил (цонх шиллэх шил); архины шил (архи хийдэг шилэн лонх); чийдэнгийн шил (цахилгаан гэрлийн шил); шил архи (лонх архи); шил будаг (паалан): шил чулуу (шилний адил тунгалаг нэгэн зүйл чулуу, нүдний шил, чимэг хийхэд хэрэглэнэ); халууны шил (хүн амьтны биеийн халууныг хэмжихэд зориулан шилээр бүрж хийсэн хэрэглэл).
    • Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь
    • Х.Буд: 2009-09-12 11:51:44

    Сэтгэгдэл бичихийн тулд логин хийх